Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа
Намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа
Шинэчлэгдсэн: 2024-12-04 11:58:56
10 дугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим байна.
Ихэнх гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.
Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын дунд үед тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.
Ус судлалын өртөө